Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол хэлний тухай хуульд үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулахаар тусгасан.
Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймагт “Бүхнийг үндэсний монгол бичгээрээ” аяныг зарлаж хаяг бүтээгдэхүүнийхээ нэр, шошгыг монгол бичгээр гаргахыг уриалжээ.
Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа үргэлжилж байна.
Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг 4 дүгээр 2-ноос авч эхэллээ.
Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан.
Хуралд оролцох мэдүүлэг хүлээн авах хугацаа: Мэдүүлгийг хавсралтад дурдсан загварын дагуу 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дотор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн helniizuvlul@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цувралын 3 дахь лекц 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр МУБИС-ийн 305 тоот хичээлийн танхимд боллоо.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цувралын 2 дахь лекц 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр МУБИС-ийн 305 тоот хичээлийн танхимд боллоо.
Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Монгол хэл бичгийн өв” цуврал сургалтын эхний лекцийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр МУБИС-ийн 305 тоот хичээлийн танхимд зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт, Гадаад улсад монгол судлал, түүний дотор монгол хэл бичгийн судлалыг хөгжүүлж, сурталчлан таниулах, тэнд амьдарч байгаа Монголчуудад зориулсан монгол хэлний сургалтыг дэмжиж ажиллахаар заасан.