Эх хэлний боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, суралцагчдын уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх арга замыг хэлэлцэх зорилготой тус салбар хуралдааныг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын Яам, Гадаад Харилцааны Яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, МУИС, МУБИС зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулав.
Хуралдааны нээлтэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг; Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга, доктор (Ph.D) С.Янжинсүрэн; Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Б.Жавзандулам; Гадаад Харилцааны Яамны Бодлогын газрын Гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Г.Энхтуяа болон тус яамны Консулын газрын зөвлөх Ц.Батмөнх нар оролцлоо.


Үндсэн илтгэлийг ХБҮЗ-ийн Ажлын албаны дарга, доктор (Ph.D) Н.Нарангэрэл “Төрөөс хэлний талаар баримталж буй бодлого ба эх хэлний боловсрол”; Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Б.Жавзандулам “Эх хэлний боловсролд тулгамдаж буй асуудал (унших чадвар, эх хэл, үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэл, гадаад дахь монгол хүүхдийн өв хэл), зарим шийдэл” сэдвээр тус тус хэлэлцүүлж, оролцогчид санал солилцлоо.


Тус хуралдаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 114 оролцогч танхимаар, 30 оролцогч цахимаар оролцов.
Хуралдаанаар дараах үндсэн сэдвийн хүрээнд илтгэл, панел болон багийн хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнд:
1. Төрөөс хэлний талаар баримталж буй бодлого ба эх хэлний боловсрол
2. Эх хэлний боловсролд тулгамдаж буй асуудал, шийдэл
3. Суралцагчдын унших чадвар, эх хэл, үндэстний хэл, гадаад улсад амьдарч буй монгол хүүхдийн өв хэлний боловсролд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам
Хэлэлцүүлгийн үеэр эх хэлний боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, суралцагчдын унших чадварыг хөгжүүлэх, гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүдийн өв хэлний боловсролыг дэмжихэд чиглэсэн санал, шийдлүүдийг хэлэлцэв.
Тус салбар хуралдаанаар хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд танилцуулах зөвлөмжийн төсөл боловсруулахаар ажиллаж байна.







.jpg)






















.jpg)