Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Үндэсний бичиг–Төрийн албанд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн  тавдугаар сарын эхний ням гаргийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгон ард нийтээр тэмдэглэдэг болсон билээ.

Энэ оны Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам /ССАЖЗЯ/, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хамтран олон нийтэд дэглэн толилуулж буй “Үндэсний бичиг үсэг –Төрийн албанд” үзэсгэлэнгийн нээлт Монголын уран зургийн галерейд өнөөдөр боллоо.

цааш унших

ГАДААД ДАХЬ МОНГОЛ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН СУРГАЛТЫН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт, Гадаад улсад монгол судлал, түүний дотор монгол хэл бичгийн судлалыг хөгжүүлж, сурталчлан таниулах, тэнд амьдарч байгаа Монголчуудад зориулсан монгол хэлний сургалтыг дэмжиж ажиллахаар заасан.

цааш унших

Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв болох “Хүйс толгойн бичээс” ЮНЕСКО-д бүртгэгдлээ

МЭ 601 оны үеийн бичиг үсгийн дурсгал болох “Хүйс толгойн бичээс”- нь 11 мөр, эртний монгол хэлээр брахми үсгийн 215 тэмдэгтээр бичсэн 100 үгээс бүрдсэн Монголын эртний үсэг, бичиг, үг, хэл, нүүдэлчин угсаатан, овогтны түүх, соёл, зан заншил, шашин шүтлэг, тахилга мөргөл, зан үйлийн тухай мэдээлэлтэй нэн ховор баримтат хадны бичээс дурсгал бөгөөд энэ нь төв Азийн нүүдэлчин үндэстэн монголчууд нь хамгийн анх өөрийн үг, хэлээ тэмдэглэсэн үсэг, бичигтэй байсан үндэстэн гэдгийн нотолгоо юм.

цааш унших
Top