Дорноговь аймгийн ууган хэвлэл “Өнөөдрийн ЯЛАЛТ” сонины редакц Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн Үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, Дорноговь аймгийн Хэлний бодлогын Салбар зөвлөлийн 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Улсын хэмжээнд хөдөө орон нутагт АНХ удаа ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР тусгай дугаар бэлтгэн гаргаж эхэллээ.
“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” 2020-2024 онд хэрэгжинэ. Одоогоор ЕБС-ийн сурагчид 6 дугаар ангиасаа эхлэн монгол бичиг үзэж байгаа билээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд оюутнууд ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн монгол бичиг үзэхээр болжээ.
2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан “Монгол хэлний тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, хяналт тавих, 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн зорилт, арга хэмжээг төлөвлөн хэлэлцлээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд хөндөгдсөн монгол хэл шинжлэх ухаанч хэл мөн үү, хэрэглээний хувьд яагаад эмзэг хэл болох тухай асуудлаар МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаянтай ярилцлаа.
Үндэсний Статистикийн хороо Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хураангуй дүнг монгол бичгээр гаргалаа.
Монгол Улс кирилл бичигт шилжсэнээс хойш анх удаа тооллогын тайланг ийнхүү монгол бичгээр гаргаж байгаа юм.
Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар хаданд нэрээ бичиж, байгаль орчныг бохирдуулсан иргэдийг илрүүлэн хариуцлага тооцох, арилгуулах арга хэмжээ авч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 25 дугаар зарлиг, мөн 2018 оны 46 дугаар зарлиг, 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай хууль”, Засгийн газрын 2019 оны 69 дүгээр тогтоол, 2020 оны 96 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллах зорилгоор Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгаа энэ оны аравдугаар сард эхэлнэ.
Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн М.Базаррагчаа болон холбогдох албаныхан өнөөдөр уулзлаа.
Монгол орон түүхэн дурсгалт газар, соёлын өвөөрөө баялаг улс. Соёлын биет болон биет бус өвд эрсдэл учруулж болох хүчин зүйлс болон түүнийг хэрхэн сэргээн засварлаж, хадгалж хамгаалах шаардлагатай байгаа талаар Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбаттай ярилцлаа.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Дэлгэрхаан суманд байдаг Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү тос, сүү цацаж сүйтгэсэн тухай урьд нь бид мэдээлсэн. Түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалтын асуудлыг хөндөн Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийг авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаагаас тодрууллаа.