Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нүүр

Б.Энхдалай: Монгол бичгийг кодлох зарчмын хувьд Өвөр монголтой санал нийлж байгаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний монгол бичгийн юникод стандартыг нэг мөр болгон цэгцлэхэд дүрсээр эсвэл авиан зүйн зарчмаар кодлох гэсэн хоёр асуудалтай тулгарч буй билээ. Энэ асуудлаар Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын монгол бичгийн юникод боловсруулах ажлын багийн гишүүн Б.Энхдалайтай ярилцлаа.

цааш унших

ЗАСГИЙН ГАЗРААС "МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР III"-ИЙГ БАТАЛЛАА

Монгол хэлний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын дагуу Монгол Улсын Засгийн газраас "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III"-ийг баталлаа. 

цааш унших

Д.МООНДОЙ: МОНГОЛ ХҮНИЙ ЯРИАГ БИЧВЭР БОЛГОДОГ ЭНЭ СИСТЕМИЙГ АВЪЯ ГЭЭД ХЭЗЭЭ МӨДГҮЙ “ТОШИБА”, “САМСУНГ” ХААЛГА ТОГШИНО

Мэдээллийн технологийн инженер Д.Моондой гуайн санал болгосноор микрофонтой чихэвч зүүгээд сонины нэг мэдээг уншиж, бичвэр болгож үзлээ. “Нөхөр” систем миний хэлснийг үг үсэггүй буулгана лээ. Яг үнэндээ би хүний яриаг бичвэр болгон буулгадаг программ мөрөөдөгчийн нэг. “Гүүгл”-ээс гаргасан хэд хэдэн аппликэйшн ийм боломж бүрдүүлдэг ч монгол хэлийг бүрэн хөрвүүлж чаддаггүй. Ойр зуур команд төдий л ажилладаг. Саяхан “танилцсан” Gboard ч бас тиймэрхүү. Нэг өгүүлбэрийг бичвэр болгож дөнгөх ч нэлээн засвар шаардлагатай санагдсан.Тэгвэл Д.Моондой болон түүний нөхдийн хийж буй энэ систем өргөн хэрэглээний яриаг 93 хувьтай буулгаж байна. Энэ бол том амжилт. Дэлхий дахинаа ийм системийг 65-аас дээш хувийн магадлалтай бол ашиглаж болно гэж үздэг. Сан бүрдүүлэх ажил дуусаагүй ч энэ системийн ачаар бид ирээдүйтэй хөл нийлүүлж, ухаалаг төхөөрөмжүүдээ дуу хоолойгоороо удирдаж чадна.
 

цааш унших

Олон улсын эх хэлний өдрийг дэлхий нийтээр “хил хязгааргүй хэл” уриан дор тэмдэглэлээ

Өнөөдөр олон улсын эх хэлний өдөр. 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЮНЕСКО-ийн Ерөнхий Ассемблейн 30 дугаар хурлаас жил бүрийн 2 дугаар сарын 21-ний эл өдрийг Олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Улс орны өв уламжлал, түүх соёлын дархлаа болсон “эх хэл”-ээ хайрлаж хамгаалах нь улс орон бүрийн нэн тэргүүний үүрэг юм. Тиймээс ЮНЕСКО-гоос жил бүрийн энэ өдрийг өөр өөр уриа, нэгдсэн хөтөлбөрийн дор тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Хил хязгааргүй хэл” уриан дор тэмдэглэж байна.

цааш унших

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

“Хэл бол бидний үндэстнүүд хэмээн нэрийддэг улс төрийн болон түүхэн мөн чанарын хил хязгаарыг давсан асар уудам орон зайн зүй тогтнол юм” хэмээн Октавиа Паз утга зохиолын төрлөөр Нобелийн шагнал гардаж авахдаа хуваагдлыг нэгтгэх хэлний сүр хүчийг онцлон тэмдэглэсэн байдаг.

 

цааш унших

Нэрт монгол судлаач эрдэмтэн Лидия Скородумова насан эцэслэжээ

Монгол судлалын дэлхийн нэрт эрдэмтэн, Ванчинбалын Инжинаш судлаач, Алтан гадас одонт Скородумова Лидия Григорьевна Москва хотноо хүнд өвчний улмаас 73 насандаа насан эцэслэжээ. 

Тэрээр монгол түмний хайртай эрдэмтдийн нэгэн, монгол утга зохиол, соёл, урлаг, хөгжмийн тухай судлагч, судлаач нэрт эрдэмтэн байлаа.

цааш унших

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орхон аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулж монгол хэл бичгийн сургалт зохион байгууллаа. 2 удаагийн 16 цагийн сургалтад нийт 35 төрийн албан хаагч хамрагдсан байна.

цааш унших

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

“Монгол хэлний тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монголын сайтын холбоотой 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.“Монгол хэлний тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монголын сайтын холбоотой 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

цааш унших

ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ЭХ ХЭЛНИЙ ДАРХЛАА СУРГАЛТ БОЛНО

Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох  Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Цахим сэтгүүл зүй ба Монгол хэлний дархлаа” сэдэвт сургалтыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран зохион байгуулж байна. 

цааш унших

“Эх хэлний дархлааг цахим орчинд сайжруулъя” аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлиг ёсоор жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласантай холбогдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу цахим орчин дахь эх хэлний боловсролыг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн Эх хэлний зөвлөл 8 дугаар сарын 30-ны өдөр Аймгийн засаг даргын албан тоотыг сумын засаг дарга нарт хүргүүлж, “Эх хэлний боловсролыг цахим орчинд сайжруулъя” 21 хоногийн аян зарлан ажиллаж байна.  

цааш унших
Top