Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ” чуулган боллоо

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулж буй Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Хэвлэл мэдээллийн хэл найруулга ба монгол хэлний зөв хэрэглээ” сэдэвт чуулган өнөөдөр /2026.11.23/ МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.

Тус чуулганыг нээж, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар үг хэллээ.

Чуулганд МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D) М.Одмандах “Монгол хэлний хэл зүйн бүтээврүүдийн буруу хэрэглээ”, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, СГЗ Б.Элбэгзаяа “Сайтуудын мэдээний хэл найруулга”, ХБҮЗ-ийн Ажлын албаны ОСХА Т.Даваасүрэн “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ мэдээлэл, зарын бичвэрт монгол хэлний хэм хэмжээг баримталж буй байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Чуулганд хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, редактор, сэтгүүл зүйн ангийн оюутан судлаачид оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын саналаар ийм үр дүнтэй уулзалт сургалтыг цаашид давтамжтай хийж, сэтгүүлчдийг өргөнөөр хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор (Ph.D) Н.Нарангэрэл чуулганыг дүгнэж, хаалтын үг хэллээ.

 

 

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн

Ажлын алба

 

Top