Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Гадаадын монгол судлалын цуврал

     Дорно дахины судлалын чиглэлээр урьд гарч байсан сэтгүүлүүдийн ихэнх нь үргэлжлэн гарч байгаагаас гадна ХХ зууны дунд үеэс эхлэн Франц, Герман, Англи, Холланд, Америк, Унгар, Польш, Орос, Япон, Солонгос, Энэтхэг, Хятад зэрэг оронд дорно дахины судлалын 40 орчим сэтгүүл шинээр гарсны дотор бараг тал хувь нь гагцхүү монгол судлалд зориулагдсан байна.

     Хэдий тийм боловч сүүлийн хориод жилийн хугацаанд өрнийн орнуудад гардаг дорно дахины судлалын томоохон сэтгүүлүүдэд монгол судлалын өгүүлэл, материал гарах нь нэн хязгаарлагдмал болжээ.

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛУУД

     Таван жил тутамд Улаанбаатар хотноо зохион байгуулдаг Олон улсын монголч эрдэмтдийн ээлжит их хурал нь монгол судлалын хамгийн том хурал бөгөөд түүний чөлөөнд гадаадын монгол судлалын төвүүдээс янз бүрийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Өрнөдийн орнуудын хувьд гэвэл, Америкийн Индианы их сургууль, Бонн их сургууль, Будапештийн их сургууль, Сорбонны их сургуулиас эрхлэн монгол судлалын эрдэм шинжилгээний хурлыг удаа дараа зохион байгуулж байсан билээ.

     Мөн Японы Монгол судлалын холбоо, Солонгосын Монгол судлалын нийгэмлэг жил тутам хоёр удаа эрдэм шинжилгээний хурал зохион байгуулдаг. Түүнээс гадна Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн цөөнх үндэстний хэл соёл судлах газар, Бээжингийн Төвийн үндэстнүүдийн их сургууль, Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн ээлж ээлжээр Олон Улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж иржээ.

Top