Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нүүр

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам: Монгол Улс 2025 оноос кирилл болон монгол бичгийг хослуулан хэрэглэнэ

-“Дэлхийн улс орны хэлний бодлого” сэдэвт хэлэлцүүлэг боллоо-

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Дэлхийн улс орны хэлний бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам удирдан явууллаа.

цааш унших

Монгол бичгийн юникодын Ажлын хэсгийн 3 дугаар хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Ерөнхий сайдын 2018 оны 95 дугаар захирамжаар өгсөн чиглэл, үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Олон улсын компьютерийн кодчиллын стандартын байгууллага Юникод Консорциумтай хамтран “Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал”-ыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

цааш унших

Н.Нарангэрэл: Дэлхийн хүн ам 7097 хэлээр ярьж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн хоёрдугаар сарын 21-нд Олон улсын эх хэлний өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан олон улсад хүүхэд, залуучуудын дунд эх хэлээ сурталчлах, хэл, соёлын олон талт байдлыг ойлгуулах чиглэлээр чуулга уулзалт, урлагийн тоглолт, сургалт зөвлөгөөн зэрэг өргөн хүрээтэй ажил зохион байгуулдаг. Харин манай улсад эл өдрийг хэрхэн тэмдэглэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлээс тодрууллаа.

 

 

цааш унших

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРӨӨР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Олон улсын эх хэлний өдөр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр тохиож байна. “2019 оныг Уугуул хэлний олон улсын жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн Эх хэлний олон улсын өдрийн сэдэв нь хөгжил, энх тайван, эвлэрлийн нэгэн хүчин зүйл болж буй уугуул хэлийг онцолж байна” хэмээн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей илгээлтдээ дурдсан байна.

цааш унших

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

“Бидний хэл хаа сайгүй нулимсаа урсган уйлж байна, учир нь хүүхдүүд эх хэлээ хүндрэл бэрхшээлийнх нь хамт эзэнгүй ганцааранг нь орхиод байна” хэмээн Сенегалын яруу найрагч Усейно Гей Косаан өөрийн Волоф хэмээх шүлэгтээ өгүүлсэн байдаг.  

цааш унших

ТЦА-НЫ ЦЭВЭР БИЧИГТНҮҮД ШАЛГАРАВ

Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”–ний хүрээнд Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын дунд цэвэр, алдаагүй сайхан бичих, эмх цэгцтэй байдлыг хэвшүүлэх зорилгоор “Би цэвэр бичигтэн” хичээнгүй бичих уралдааныг зохион байгууллаа.

цааш унших

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

     Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.

 

цааш унших

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТАД 400 ОНОО АВААГҮЙ ТОХИОЛДОЛД ЭЕШ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл орон даяар эхэлж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ, "Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл явагдана. Шалгалтаа өгсний дараа хариугаа шууд авах боломжтой болсон. Урьдчилсан байдлаар 20,000 шалгуулагч оролцоно. Засалт хийх ангийг бэлдэх учир шалгуулагч өөрийн бөглөсөн материалын засалтын явцыг харах боломжтой" гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр, Монгол хэл, бичгийн шалгалт энэ жил 400 босго оноотой болсон. Шалгалт гуравдугаар сарын 23-нд явагдана. Гуравдугаар сарын 4-нд монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хаагдана гэв.

цааш унших

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2018 ОНЫ 46 ДУГААР ЗАРЛИГИЙН ХЭРЭГЖИЛТ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн хэмээгээд монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт тусгасан.

цааш унших

Монгол хэлний манаач

       Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн М.Базаррагчаагийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр eagle.mn сайтад өгсөн ярилцлага 

 

 

 

цааш унших
Top