Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нүүр

Жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 8 дугаар сарын 25-нд гаргасан “Эх хэлний өдөр зарлах тухай” 25 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

цааш унших

"Монгол улсын (албан ёсны) хэлийг Азийн орнуудын хэлтэй харьцуулах нь" сэдэвт лекц болно

Япон улсын Шова Эмэгтэйчүүдийн их сургуулийн доктор, профессор Т.Хөхбаатарын лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

цааш унших

Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явууллаа

      Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав.

цааш унших

Монгол хэлний дүрэм хэзээ ч өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй...

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн хурлаар 1941 оны тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Монгол хэлний шинэ үсгийг хэрэглэх тогтоол батлагдаж, даруй 1946 онд бүх нийтээр, албан ёсоор кирил бичгийг хэрэглэж эхлэв.

цааш унших

Дохионы хэлний зурагт толь бичиг хэвлэгдэн гарлаа

Дохионы хэл нь сонсголгүй хүний тэгш эрхийг хангах суурь үзүүлэлт болдог бөгөөд сонсголгүй хүн сурч боловсрох, хөдөлмөрлөх, олон нийттэй харилцах, өөрийгөө илэрхийлэх зэрэг нийгмийн аливаа харилцаанд орохдоо дохионы хэлээр харилцах эрхтэй болохыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг.

цааш унших

“Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуультай хамтран “Хүүхдийн эх хэлний боловсролд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 

 

цааш унших

Хэлний бодлогын үндэсний зөвлөл Дундговь аймагт ажиллав

Үндэсний бичиг үсгийн баяр” Дундговь аймагт амжилттай болж өндөрлөв. Гурван өдөр үргэлжилсэн баярын үйл ажиллагаанд боловсрол соёлын байгууллагууд идэвхтэй оролцон, 1485 сурагч хамрагдлаа.

цааш унших

"Бичгийн мэргэд" цуврал үзэсгэлэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг ёсоор Үндэсний бичиг үсгийн баярыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор зохион байгуулж байна.

цааш унших

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томьёоны комиссын ээлжит хуралдаан боллоо

     Монгол хэлний хуулийн 6.5-д бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэх тухай болон 21.7.5-д эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах, толь бүтээх заалтын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд “Улсын нэр томьёоны комисс” ажилладаг.

цааш унших

Зургийн цомог

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XI ИХ ХУРАЛ

Олон Улсын Монголч эрдэмтний XI их хурал 2016 оны 8 дугаар сарын 15-18-нд Улаанбаатар хотод боллоо. Хуралд дэлхийн 29 орны 430 гаруй эрдэмтэн оролцож, “Монгол хэл бичиг судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиол судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монголын гадаад харилцаа судлал” гэсэн таван салбараар 430 гаруй илтгэл хэлэлцүүллээ.

цааш унших
Top