Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

"Бичгийн мэргэд" цуврал үзэсгэлэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг ёсоор Үндэсний бичиг үсгийн баярыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнолын баталгаа” уриан дор зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон БСШУСЯ-ны Соёл, Урлагийн бодлогын газар, Соёл Урлагийн хороо, Бодит чадвар академитай хамтран зохион байгуулж буй “Бичгийн мэргэд”-цуврал үзэсгэлэн өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд БСШУС-ын сайд бөгөөд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Ж.Батсуурь, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл болон МУИС, МУБИС, ШУА-ийн ХЗХ-гийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцлоо.    

Үзэсгэлэнд:

  1. Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Мөнхжаргалын Базаррагчаа
  2. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх Ухааны доктор, профессор, Академич Лувсандоржийн Болд
  3. Шинэлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам
  4. Монгол Улсын Гавьяат багш, Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Цэдэвийн Өнөрбаян
  5. Шинжлэх Ухааны доктор, профессор Жамсранжавын Санжаа
  6. Шинжлэх Ухааны доктор, профессор Балдандоржийн Сумьяабаатар
  7. Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, Академич Домийн Төмөртогоо
  8. Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Жавзангийн Цолоо
  9. Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, Академич Далантайн Цэрэнсодном
  10. Монгол Улсын Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Шаравын Чоймаа
  11. Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Цэвэлийн Шагдарсүрэн нарын ахмад эрдэмтний хөрөг зураг, тэдэнд хадгалагдаж буй ховор хуучин эд зүйл болон судалгааны бүтээлийг дэлгэн толилуулж байна.

“Бичгийн мэргэд” цуврал үзэсгэлэн энэ сарын 2-ноос 5-ныг хүртэл үргэлжилнэ.

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top