Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Увс аймагт ажиллав

Журамласан толийн ажлын хэсгийн гишүүд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Увс аймагт ажиллалаа.

Энэ үеэр Увс аймаг дахь соёлын биет бус өв тээгч, ардын авьяастан, баяд, дөрвөд, хотон ястан, экэлч, бийч, ерөөлч, магтаалч, уртын дуучидтай уулзаж, өв тээгчдийн санал бодлыг сонсож, дөрвөд бий биелгээний бусад ястны бийгээс ялгагдах онцлог, орчин үед энэ байдал алдагдаж буй, мөн шавь сургалтын талаар,  ерөөл магтаалын онцлог, баяд, дөрвөд уртын дуу, түүний онцлогийн талаар ярилцаж, баримтжуулав.

Мөн Улаангом хотын арван жилийн сургууль, цогцолбор нийт зургаан сургуулийн монгол хэл уран зохиолын багш, бага ангийн багш, сургалтын менежер оролцсон 50 гаруй хүнд яриа, хэлэлцүүлэг зохион байгуулав.

 

Аймгийн засаг дарга Д.Батсайхан сургалт хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр Увс аймаг дахь Салбар зөвлөлийн хийж буй ажил, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эх хэлний асуудлууд, зарцуулах төсөв, бусад холбогдох зүйлсийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Салбар зөвлөлийн гишүүд Увс аймагт эх хэлний талаар хийгдэж буй ажил, сайшаалтай, шүүмжлэлтэй асуудлуудын талаар харилцан ярилцаж, санал бодлоо уламжиллаа.

Ажлын хэсгийн гишүүд Увс аймгийн Улаангом хотын албан байгууллагын хаяг тэмдэглэгээ монгол хэлний хуульд нийцэж байгаа эсэхэд судалгаа хийж, баримтжууллаа.  

 

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top