Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

“Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Их хурлын тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Олон Улсын нэр томьёоны мэдээллийн Инфотерм төв, Стандарт хэмжил зүйн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МҮХАҮТ, ШУТИС, МУБИС зэрэг байгууллага хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төрийн ордонд “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурал танхим болон цахим хэлбэрээр болж нийт 14 орны 60 гаруй эрдэмтэн судлаач оролцлоо.

Хуралд оролцогчид олон улсын нэр томьёоны туршлага, хэлний технологи, стандартчиллын талаар илтгэл хэлэлцүүлж, нэр томьёоны үүрэг, нийгмийн хэрэглээнд нэр томьёо, ухагдахууныг жигдлэх, хэвшүүлэх, цахим толь бичиг зохиох, шинжлэх ухааны нэршил, өгөгдлийн сан үүсгэх зэрэг олон асуудлаар шийдэл дэвшүүлж, харилцан туршлага солилцлоо.  

ХБҮЗ-ийн Ажлын алба

Top