Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд ХБНГУ-ын Саксони мужийн Лайпцигийн их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын сургуулийн байранд зочилж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Германы нэрт дорно дахинч, монголч эрдэмтэн, профессор Эрих Хэниш нарт зориулсан дурсгалын самбар болон их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцож, тус их сургуулийн Алтан дэвтэрт гарын үсэг зурж, түүх болгон үлдээлээ.
.jpg)
.jpeg)
.jpeg)
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Бичгийн их хүмүүн Д.Нацагдорж: өв, судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал ХБНГУ-ын Лайпцигийн Их сургуулийн Сенатын танхимд (2026.10.22) боллоо.
Их зохиолчийн суралцаж байсан Лайпциг хотноо зохион байгуулсан тус хуралд Монгол, Герман, Унгар, Итали, Чех Улсын 23 эрдэмтэн, судлаач 17 илтгэл хэлэлцүүлж, нийт 50 гаруй хүн оролцож, их зохиолчийн намтар, бүтээл туурвилын судалгааг танилцуулав.
.jpg)
.jpg)
.jpg)
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга Г.Мөнхцэцэг, Зөвлөлийн гишүүн, доктор Л.Дашням, доктор О.Шинэбаяр нар их зохиолчийн амьдрал, уран бүтээл, төр нийгмийг соён гэгээрүүлэхэд оруулсан хувь нэмрийн талаар илтгэл хэлэлцүүллээ.
.jpg)
.jpg)
.jpg)
Энэхүү хурал нь их зохиолч Д.Нацагдоржийн өвийг олон улсын хэмжээнд судлах, сурталчлахын зэрэгцээ, Монгол-Германы боловсрол, шинжлэх ухаан, соёлын зуун жилийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд ач холбогдолтой юм.
.jpg)
.jpg)