Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нүүр

Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулэйн илгээлт

Үгээр хувцаслаж, дүр төрхөө өнгөөр чимж, зөв хэмнэлээр цохилсон яруу найраг нь юутай ч зүйрлэмгүй хүч чадалтай. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн эх булаг болсон яруу найраг нь харилцааг баяжуулж, бусдад нээлттэй байх боломжоор хангадаг илэрхийллийн дотно хэлбэр бөгөөд ээдрээтэй энэ цаг үед урьд урьдынхаас илүү хэрэгцээтэй харилцаа холбоо гэж харагдаж байна. 

цааш унших

ТӨВ АЙМАГТ ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэлний бодлогын үндэсний зөвлөл Төв  аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан, албан хаагчдад Монгол хэлний зөв бичих дүрэм, монгол бичгийн цахим бичвэрийн сургалт хийв.

цааш унших

Ц.Өнөрбаян: Монгол төрхтэй, харийн сэтгэлгээтэй хэлээр ярих болсонд харамсдаг

Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулж “Өглөөний сонин”-ы зочин хоймортоо МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Өнөрбаяныг урин ярилцлаа. Тэрбээр 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай” хууль, 2018 онд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр батлагдсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг боловсруулахад оролцсон эрдэмтэн багш юм. Түүнтэй эх хэлийг тойрсон асуудлаар яриа өрнүүлэв.

цааш унших

Хэлний бодлогын үндэсний зөвлөл Ховд их сургуультай санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монгол хэлний тухай хуулийг Баруун бүс нутагт хэрэгжүүлэх чиглэлээр Ховд их сургуультай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

цааш унших

Ардын уран зохиолч Т.Галсангийн 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсангийн 90 насны ойд зориулсан, эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатарын их сургууль зохион байгууллаа.

цааш унших

ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРӨӨР “ХЭЛ, СУРГАЛТ, СУДАЛГАА, ТЕХНОЛОГИ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Олон Улсын эх хэлний өдрийг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийслэлийн Боловсролын газар, Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо хамтран “Хэл, сургалт, судалгаа, технологи” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг танхим болон цахим хэлбэрээр 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

цааш унших

ИХ ЭРДЭМТЭН, ГАВЬЯАТ БАГШ, ДОКТОР ПРОФЕССОР ЧОЙ.ЛУВСАНЖАВЫН НЭРЭМЖИТ “АРДЫН ДҮРСЛЭЛИЙН ХЭЛ-21” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧ, ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, нийгмийн сүлжээ, хэрэглээнд ардын дүрслэлийн үг, хэллэгийг оруулах, түгээн дэлгэрүүлэх, монгол хэлний дархлааг сэргээх, үндэсний хэл, аман яриаг малчин түмний дүрслэлийн жишээ, баримтаар баяжуулах зорилгоор “Ардын дүрслэлийн хэл” төслийн багтай хамтран “АРДЫН ДҮРСЛЭЛИЙН ХЭЛ-21” уралдааныг 2021 оны 7 дугаар сарын 01-нээс 2022 оны 1 дүгээр сарын 31-нийг дуустал зарласан билээ.

цааш унших

ЮНЕСКО-ГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ОДРИ АЗУЛЭЙН ОЛОН УЛСЫН ЭХ ХЭЛНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ИЛГЭЭСЭН ИЛГЭЭЛТ

2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

“Би эх хэлээрээ яримаар байна”: Диади Дембеле (Diadié Dembélé, "Le duel des grands-mères", 2022)-н зохиолын баатар Гамет хүүгийн хүсэл тэмүүлэл нь хүн төрөлхтний нийтлэг хэрэгцээний тусгал юм.

цааш унших

"Хэл, сургалт, судалгаа, технологи" хэлэлцүүлэг болно

Өнөөдөр Олон Улсын Эх хэлний өдөр. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийслэлийн боловсролын газар, Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо хамтран "Хэл, сургалт, судалгаа, технологи" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлнэ.   

цааш унших

УЛСЫН НЭР ТОМЬЁОНЫ КОМИССЫН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛОВ

Хуралд Улсын нэр томьёоны комиссын гишүүн байгууллага болох Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн мэргэжлийн судлаач, багш нар оролцож, Боловсрол, шинжлэх ухааны яам, боловсролын салбарын эрдэмтдийн хамтран боловсруулсан Боловсрол судлалын нэр томьёоны толь бичгийг хэлэлцлээ.

цааш унших
Top