Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монгол хэлний тухай хуулийг Баруун бүс нутагт хэрэгжүүлэх чиглэлээр Ховд их сургуультай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсангийн 90 насны ойд зориулсан, эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатарын их сургууль зохион байгууллаа.
Олон Улсын эх хэлний өдрийг тохиолдуулан Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийслэлийн Боловсролын газар, Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо хамтран “Хэл, сургалт, судалгаа, технологи” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг танхим болон цахим хэлбэрээр 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын алба нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, нийгмийн сүлжээ, хэрэглээнд ардын дүрслэлийн үг, хэллэгийг оруулах, түгээн дэлгэрүүлэх, монгол хэлний дархлааг сэргээх, үндэсний хэл, аман яриаг малчин түмний дүрслэлийн жишээ, баримтаар баяжуулах зорилгоор “Ардын дүрслэлийн хэл” төслийн багтай хамтран “АРДЫН ДҮРСЛЭЛИЙН ХЭЛ-21” уралдааныг 2021 оны 7 дугаар сарын 01-нээс 2022 оны 1 дүгээр сарын 31-нийг дуустал зарласан билээ.
2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр
“Би эх хэлээрээ яримаар байна”: Диади Дембеле (Diadié Dembélé, "Le duel des grands-mères", 2022)-н зохиолын баатар Гамет хүүгийн хүсэл тэмүүлэл нь хүн төрөлхтний нийтлэг хэрэгцээний тусгал юм.
Өнөөдөр Олон Улсын Эх хэлний өдөр. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийслэлийн боловсролын газар, Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо хамтран "Хэл, сургалт, судалгаа, технологи" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хуралд Улсын нэр томьёоны комиссын гишүүн байгууллага болох Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн мэргэжлийн судлаач, багш нар оролцож, Боловсрол, шинжлэх ухааны яам, боловсролын салбарын эрдэмтдийн хамтран боловсруулсан Боловсрол судлалын нэр томьёоны толь бичгийг хэлэлцлээ.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг. Сүүлийн 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ шалгалтыг аваагүй цуцлагдсан. Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалт 400 онооны босготой байна.
Үндэсний хөтөлбөрийг шат шатанд хэрэгжүүлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоог ярилцах зорилгоор 2022 оны 1 дүгээр 26-ны өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтад өдөр тутмын сонин, мэдээллийн сайт, мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий 30 гаруй хүн оролцов.
Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа. Хуралдааны үеэр Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт туссан 69 үйл ажиллагааг гурван чиглэлд хувааж, дэд ажлын хэсгүүдийг байгуулав.