Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нүүр

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТЫН БОСГО ОНООГ ДАВААГҮЙ БОЛ ЭЕШ-Д ХАМРАГДАХГҮЙ

Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтыг жилд хоёр удаа авдаг. Сүүлийн 2020, 2021 онд цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ шалгалтыг аваагүй цуцлагдсан. Энэ жилийн хувьд монгол хэл, бичгийн шалгалт 400 онооны босготой байна.

цааш унших

ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТАЛААР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ ЯРИЛЦАВ

Үндэсний хөтөлбөрийг шат шатанд хэрэгжүүлэх, үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоог ярилцах зорилгоор 2022 оны 1 дүгээр 26-ны өдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран хэвлэл мэдээллийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уулзалтад өдөр тутмын сонин, мэдээллийн сайт, мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий 30 гаруй хүн оролцов.

цааш унших

Монгол хэлний тухай хууль, монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах ажлын хэсгийн хурал боллоо

Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа. Хуралдааны үеэр Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт туссан 69 үйл ажиллагааг гурван чиглэлд хувааж, дэд ажлын хэсгүүдийг байгуулав.

цааш унших

Монгол хэлний язгуур болох Транс-Евразийн хэл шинэ чулуун зэвсгийн үед үүссэн гэж дүгнэжээ

Хэл зүй, генетик, археологийн хамтарсан судалгаа хийсэн эрдэмтэд орчин үеийн Япон, Солонгос, Түрэг, Монгол хэлнүүдийн язгуур болох Транс-Еврази хэл 9,000 орчим жилийн өмнө буюу шинэ чулуун зэвсгийн үед өнөөгийн Зүүн Хойд Хятадад үүссэн гэж дүгнэжээ.

цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайллаа

Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайлах, “Эрийн сайн Хан Харангуй”, “Хилин галзуу баатар”, “Наран хан хөвүүн” туульсыг Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд залах ёслол боллоо.

цааш унших

ОЛОН УЛСЫН СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ЭРХИЙН ӨДӨР БОЛЛОО

Дэлхийн сонсголгүй иргэдийн холбоо (WFD)-ноос жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн өдрүүдийг Олон Улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон 1958 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй.

цааш унших

2021 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛИЙН ДУНДАЖ

Элсэлтийн ерөнхий шалгалт 2021 оны 8 дугаар сарын 19-22-нд Монгол Улс даяар зохион байгуулагдлаа. Монгол хэлний хичээлээр нийт 13,050 хүүхэд шалгалт өгснөөс 28 хүүхэд 800 оноо авсан байна.

цааш унших

ОЛОН УЛСЫН БИЧИГ ҮСГИЙН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

1965 онд Ираны нийслэл Тегеран хотод болсон "Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах тухай Олон Улсын Боловсролын сайд нарын бага хурал"-аас гарсан зөвлөмжийн дагуу ЮНЕСКО 1966 онд жил бүрийн 9 дүгээр сарын 8-ны өдрийг Олон Улсын бичиг үсгийн өдөр болгон зарласан.

цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хэлээ бүрэн сурч, эзэмшихэд бүх шатанд анхаарч ажиллах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа.

 

цааш унших

Н.Нарангэрэл: 53.3 хувь нь монгол бичгээр төрийн хэргийг хөтлөхөд бэлэн гэж хариулсан

2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн төрийн байгууллагууд албан хэргийг хос бичгээр хөтлөхөөр хуульчилсантай холбогдуулж Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлтэй ярилцлаа.

цааш унших
Top