Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нүүр

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын хэлэлцүүлэг боллоо

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх” салбар дундын ээлжит уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж, олон улсын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, эцэг, эх, иргэдийн төлөөлөл оролцлоо.

цааш унших

Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор (PhD), профессор Лувсандамбын Дашнямыг Зөвлөлийн даргаар томиллоо

Олон Улсын эдийн засагч, шинжлэх ухаан судлаач, монгол судлаач, зохиолч, яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн, доктор (PhD), профессор, Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Лувсандамбын Дашнямыг Монгол Улсын ­Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргаар томиллоо.

цааш унших

Аймаг, Нийслэлийн Архивын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаад харилцааны яам, Архивын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн нийт архив бичиг хэргийн 1000 гаруй байгууллагыг оролцуулан Монгол бичгийн танхим болон цахим хосолсон сургалтыг зохион байгууллаа.

цааш унших

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны ажилчид монгол бичгийн мэдлэгээ тогтоолгож, хэвлэмэл хуудсаа монгол бичгээр туршиж эхэллээ

 

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжаар байгуулсан Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэг бүхий 20 гаруй байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

цааш унших

БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах үүрэг бүхий 20 гаруй байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

цааш унших

Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөрийн бие даан заавал судлах хичээлийн тоонд монгол бичгийг нэмж орууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ын хэрэгжилтийг хангах, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 144 дүгээр захирамжаар ажлын хэсэг гарч хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

цааш унших

Г.Аким: Монгол хэлний найруулах ёс гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан байна. Түүнийг л сайн судал. Тэгвэл сайн орчуулагч болно.

Монгол хэл яруу эгшиглэнтэй, бараг шүлэг шиг хэл. Ярихад бараг дуу шиг сонсогддог. Уг нь бичгийн хэл, ярианы хэл хоёр тусдаа. Гэвч манайхан бичгийн хэлээ ярианы хэлтэйгээ хутгачихсан. Бичгийн хэл гэдэг чинь яруу тунгалаг.

цааш унших

“Хүйс толгойн бичээс-1420 жил” номын нээлт боллоо

“Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс санаачлан Шинжлэх Ухааны академийн Археологийн хүрээлэн, Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол-брахми бичгийн олон улсын нийгэмлэгтэй хамтран “Хүйс толгойн бичээс-1420 жил” номын нээлтийг Монгол Улсын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд зохион байгууллаа.

цааш унших

ЭРТНИЙ ТҮРЭГИЙН ҮЕИЙН ТАХИЛЫН ЦОГЦОЛБОРООС РУНИ БОЛОН СОГД БИЧЭЭСТ ГЭРЭЛТ ХӨШӨӨ ИЛРҮҮЛЛЭЭ

ШУА-ийн Археологийн хүрээлэн, Олон Улсын Түрэг академийн хамтарсан шинжилгээний анги Архангай аймгийн Хашаат сумын нутагт орших Номгоны дурсгалт газарт малтлага судалгаа хийсэн Эртний Түрэгийн үеийн тахилын цогцолбороос руни болон согд бичээст гэрэлт хөшөөний хэсгийг илрүүлэв.

цааш унших

“Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Их хурлын тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Олон Улсын нэр томьёоны мэдээллийн Инфотерм төв, Стандарт хэмжил зүйн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МҮХАҮТ, ШУТИС, МУБИС зэрэг байгууллага хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төрийн ордонд “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

цааш унших
Top